Онцлох ишлэл |
|
"2023 оны 1-р сарын байдлаар арилжааны банкнуудын хадгаламжийн хүүгийн түвшин 9 болон 10-р сард өссөн өсөлтөөс хойш төдийлөн нэмэгдээгүй, тогтвортой байлаа.” -Э.Анхцэцэг Ти Ди Би Секьюритис ҮЦК Санхүүгийн шинжээч |
|
|
|
Онцлох шинжилгээ |
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2022 оны 9-р сарын 16, 20-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12.0 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр өрсөлдөөн өндөр дотоодын хадгаламжийн зэх зээлд арилжааны банкнууд ээлж дараалан хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж, хүүгийн түвшин 2022 оны 9 болон 10-р сард 1.0-2.0 нэгж хувиар нэмэгдсэн билээ.
Харин өнгөрсөн оны сүүлээр буюу 2022 оны 12-р сарын 15, 16-ны өдрийн Мөнгөний бодлогын хороо ахин хуралдаж бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13.0 хувьд хүргэлээ. Мөн, “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжих хугацаа 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болж, 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн арилжааны банкнууд хугацаагүй хадгаламждаа хүү тооцож эхэлсэн байна. |
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,812.4 нэгжид хүрч, 0.6%-ийн бууралттай хаагдлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2023 оны 1-р сард Монгол улсын инфляцын түвшин 12.3%, Улаанбаатар хотын инфляцын түвшин 12.0%-д хүрч тус тус буурлаа. Монгол улсын зорилтот инфляцын түвшин 6.0%(+-2.0%) болохыг харгалзан үзвэл инфляцын дарамт үргэлжилсэн хэвээр байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийн жишиг индексүүд 7 хоногт бууралттай байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эрчим хүчний салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол бусад салбарууд ойролцоо хэмжээнд уналттай байв. Эрчим хүчний салбар 7 хоногт өсөлттэй байхад БНХАУ-аас цар тахлын хязгаарлалтаа сулруулж эдийн засгийн өсөлтөө дэмжиж байгаа болон Турк улсад газар хөдөлж Ceyhan газрын тосны хоолой түр хугацаанд хаагдахаар болсон нь гол нөлөөг үзүүллээ. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Томоохон төв банкнуудын бодлогын хүүгийн хоцрогдолтой нөлөө эдийн засгийн өсөлтийг сааруулна гэх айдас хөрөнгө оруулагчдад байгаа нь Европын хувьцааны зах зээлийн жишиг индексүүд 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. Шведийн төв банк буюу Riksbank бодлогын хүүгээ дахин 0.5%-иар өсгөж хүүгийн түвшнийг 3.0%-д хүргэлээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4-р сард дуусаж байгаатай холбоотойгоор Япон улсын мөнгөний тэлэх бодлогод өөрчлөлт орох эсэхэд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж байна. Япон улсын төв банк сүүлд болсон 1-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа өмнөх шийдвэртээ өөрчлөлт оруулаагүй буюу бодлогын хүүгээ -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжөө 0.5%-иас дээш гаргахгүй байх бодлогоо хэвээр баримталж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын агаарын бөмбөлөг АНУ-ын газар нутаг дээгүүр ниссэн нь тагнуулын шинж чанартай байгаа тул 2 улс хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдад геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлж улмаар БНХАУ-ын хувьцааны зах зээлийг жишиг индексүүд 7 хоногт бууралттай байлаа.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Бондын зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,086 ширхэг үнэт цаасыг 308.02 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 2 жил болон 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй 1980 оноос хойших хамгийн гүн хэмжээгээр 7 хоногт эргэлээ. Өгөөжийн муруй гүн эргэхэд Холбооны Нөөцийн Сан инфляцын түвшнийг 2.0%-д хүргэхийн тулд бодлогын хүүгээ өсгөж, 2023 ондоо бууруулахгүй байх төлөвтэй байгаа нь гол нөлөөг үзүүлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
БНХАУ-ЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС I САРД 2.1 ХУВИАР ӨСӨВ |
2023.02.10 |
Өнгөрсөн сард БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурсныг тус улсын Статистикийн товчоо мэдээллээ. Энэ нь 0.5 хувиар буурна гэсэн шинжээчдийн таамаглалыг давсан дүн болж байна.
Статистик мэдээлэл "Инфляцын төлөв ерөнхийдөө тогтвортой байгааг харуулж байна" гэж “Guotai International Holdings”-ийн шинжээчид мэдээллээ. Инфляц хяналтад байгаа учир БНХАУ-ын Төв банк эдийн засгийн сэргэлтийг дэмжих мөнгөний бодлого барина гэж үзэж байна. |
Дэлгэрэнгүй |
ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТ 2022 ОНД 27.2 ХУВИАР ӨСӨЖ, ₮22.1 ИХ НАЯД БОЛЖЭЭ |
2023.02.10 |
Бөөний худалдааны салбарын борлуулалтын орлого сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, 15.5 их наяд төгрөг давав. 2022 онд жижиглэн худалдааны салбарын борлуулалтын орлого 22.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 27.2 хувиар өслөө. Энэ нь өмнөх оны өсөлтөөс давсан буюу сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн өндөр дүн болж байна.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ АРИЛЖААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЖУРАМ БАТЛАГДЛАА |
2023.02.10 |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2023 оны "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 06 дугаар тогтоолын 2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолын 2 дахь заалт, Сангүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 699 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/05, А/21, А/19, 27 дугаар хамтарсан тушаалаар "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд тавих хяналтын журам" батлагдлаа. |
Дэлгэрэнгүй
|
"СЭНДЛИ ББСБ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО |
2023.02.10 |
"Сэндли ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хурлаар компанийн 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.75 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|